Сонгуулийг “50+26″ гэдэг хувилбараар зохион байгуулах уу?

712-1575088415olloo_mn_1534986645_olloo_mn_1МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцож эхний хувилбараа танилцуулсан байна. УЗ-ийн хурлаас ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргаагүй бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, үүнийг  ”50+26″ гэдэг хувилбараар зохион байгуулбал сонгуульд ялах боломжтой гэсэн танилцууулга хийгдсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх хүлээлт байсан боловч УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуваарьт оруугүй байнэ. Хэрэв МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан хувилбар дэмжигдвэл сонгогчид тухайн тойрог дээр өрсөлдөгчдөөс сонголт хийхээс гадна, жагсаалтаар нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс нэг сонголт хийх юм.

Э.Сүрэн

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.