Прокуророос 234 мянган евро залилсан гэж яллах дүгнэлт үйлджээ

Handcuffs and judge mallet on laptop keyboardХолбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн юм.

Хэргийг эргэн сануулахад, шүүгдэгчид бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан байдаг. Тодруулбал, “Лонати СПА”, “Делүксе мулти сервисес СРЛ” зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234 мянган еврог өөрсдийн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.