Энэтхэг улсаас Төрийн ордонд хаяглан ирсэн захидалд УИХ-ын гишүүн хорджээ

q1xaxӨчигдөр орой Төрийн ордонд Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын алба хаагчдыг түргэн авахуулсан үйл явдал болсон байна.

Учир нь Энэтхэг улс /БНЭУ/-аас манай улсын УИХ-ын нэгэн гишүүнд хаяглаж ирсэн захидлын цаас “үхэлд хүргэж болзошгүй, химийн бодисын агууламжтай байсан” учир нэр бүхий УИХ-ын гишүүн хордсон тохиол гарсан байна. Ямартай ч тус дуудлага мэдээллийн дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид хэргийн газар очиж шуурхай ажиллажээ.

Ингээд Тагнуулын Ерөнхий газрын албан хаагчид тус “захидлын цаас”-ыг Химийн хүрээлэнд шинжлүүлэх шаардлагатай гэсэн учир, зохих албаны хүмүүс тус газарт өчигдөр орой захидлыг хүргэж өгсөн, одоо шинжлүүлж байгаа ажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус захидал УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан байсан гэсэн мэдээлэл байна /Жич: Албан бус мэдээлэл гэдэг нь албаны эх сурвалжийн тайлбараар баталгаажаагүй, худал байж болзошгүй мэдээлэл болно/. Мөн УИХ-ын гишүүний туслах хордсон гэсэн албан бус мэдээлэл ч байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

Эх сурвалж: isee.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.