Хятадын хөгжлийн банктай хамтын ажиллагааг эхлүүлэв

24dfe233d718ed64540f02150a87c5a6Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь бодлогын хөрөнгө оруулалтыг хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр ашиг бүхий санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад оновчтой хөрөнгийн удирдлагыг санал болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлэв.

Тус компанийн удирдлагууд Хятадын Хөгжлийн банкны Хөх хот дахь салбарын удирдлагуудтай 10 дугаар сарын 18-ны өдөр, мөн тус банкны төв салбарын төлөөлөгчидтэй 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо тус тус уулзалт зохион байгуулсан бөгөөд ХАА, уул уурхай, зам тээвэр, эрүүл мэнд, үйлдвэрлэл зэрэг стратегийн голлох салбаруудын төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар хэлэлцээрүүд эрчимтэй явагдаж байна.

Тухайлбал хүнд даацын машин үйлдвэрлэгч Bieben Trucks Group, Sinotrak Group ХХК-аас уул уурхайн хүнд даацын машин, тоног төхөөрөмж авч санхүүгийн түрээсээр олгохоор талаар хэлэлцээрүүд хийж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.