Энэтхэг тэнгисийн цэргийн анхны эмэгтэй нисгэгчээ угтан авлаа

b05282402d62b20c7e613a6a6d4e672e_x3Дэд дэслэгч Шиванги гэх эмэгтэй Энэтхэгийн тэнгисийн цэргийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Өдгөө 24 настай Шиванги даваа гарагт тэнгисийн цэргийн ёслолын ажиллагаанд анх удаагаа нисгэгчийн үүргийг гүйцэтгэн оролцох юм. Тэрээр 2018 онд Энэтхэгийн Тэнгисийн Цэргийн Академийн сургалтыг дүүргэсний дараагаар тус улсын Керала мужид үүрэг гүйцэтгэсэн байна. 1992 оныг хүртэл Энэтхэгийн усан флот эмэгтэйчүүдийг зөвхөн эмнэлгийн чиглэлээр л ажиллахыг зөвшөөрдөг байжээ.

Шиванга усан флотын Дорнейр гэх нисэх онгоцыг жолоодох төдийгүй энэ онгоц ачаа бараа тээвэрлэх болон судалгааны ажилд голдуу ашиглагддаг юм. Энэтхэгийн тэнгисийн цэрэгт 735 нисгэгчийн орон тоо байгаагаас одоогоор 644 нисгэгчтэй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих