Залуу бөхчүүд 12 медаль хүртэв

78672873_954319748283112_4756616090648313856_n_bЧөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын (1997-2002 он) олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн спорт цогцолборт боллоо.

Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярский край, Забайкальский крайгийн 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртлээ.  ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД:

АЛТАН МЕДАЛЬ:  1. Чинбатын Алтангэрэл – 97 кг

МӨНГӨН МЕДАЛЬ:  1. Энхтуяагийн Тэмүүлэн – 70 кг

                                    2.Дамжингийн Батзул – 79 кг

                                   3. Мөнхбаатарын Цогтгэрэл – 86 кг

                                   4.Баярсайханы Билгүүн – 92 кг

ХҮРЭЛ МЕДАЛЬ:  1. Нармандахын Наранхүү – 57 кг

                                2. Эрдэнэбатын Төгсжаргал – 61 кг

                                3. Мэндбилэгийн Тэмүүжин – 74 кг

                                4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил – 74 кг

                                5. Дагвадоржийн Оргилох – 86 кг

                                6. Баярсайханы Батзориг – 92 кг

                                7. Содбилэгийн Ган-Эрдэнэ – 125 кг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.