ДЦС-2 ТӨХК-ийн захирал С.Бямбаахүүд яллах дүгнэлт үйлджээ

7468

“ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээлж байсан.

Уг нь тэдний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн даваа гарагт товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул шүүх хурлын товыг тун удахгүй дахин зарлах аж.

Хэргийг сануулбал, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү албан тушаалаа урвуулан ашиглаж, тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тонн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан гэж үзэж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Г.ҮҮЛТ

/eguur.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.