Нобелийн Энх тайвны шагналтнууд Сөүлд уулзана

5de8813f4cf2eНобелийн Энх тайвны шагналтнуудын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт ирэх онд БНСУ-ын нийслэл хотод болно. Уг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хороо ийм шийдвэр гаргасныг Сөүл хотын даргын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Чуулга уулзалтад оролцогчид Солонгосын хойг болон дэлхий даяар энх тайвныг бэхжүүлэх арга замыг хэлэлцэнэ” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна. Ирэх жилийн уулзалтад Нобелийн Энх тайвны 30 шагналтныг оруулаад 1000 орчим хүн оролцоно.

Нобелийн Энх тайвны шагнал бол дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсных нь төлөө Нобелийн сангаас жил бүр олгодог нэр хүнд бүхий шагнал юм. 1901 онд анх олгож эхэлснээс хойш 100 гаруй хүн уг шагналыг хүртжээ.

Нобелийн Энх тайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалт 1999 оноос 2007 он хүртэл Ром хотод бараг жил бүр болдог байсан бол дараа нь дэлхийн янз бүрийн хотуудад зохион байгуулдаг болжээ. Өнгөрсөн жил ийм уулзалт зохион байгуулаагүй байна. Харин энэ жилийн уулзалт Мексикийн Мерид хотод болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.