Ангела Меркелийн биеийн байдал дахин анхаарал татав

2_bГерманд канцлер Ангела Меркелийн эрүүл мэндийн байдлын талаарх яриа дахин дэгдлээ. Учир нь Германы канцлер Казахстаны төрийн дууллыг суугаагаараа сонсчээ.

“Россия 24″ сувгийн мэдээлснээр, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзах үеэр Меркель болон түүний зочинд зориулан хоёр сандал тавьсан байжээ.  Казахстаны төрийн дуулал эгшиглэж эхэлмэгц Токаев суудлаасаа боссон бол Меркель сандал дээр суусан хэвээр байсан гэнэ.

Энд дуулгахад, канцлерын эрүүл мэндийн байдал өнгөрсөн зунаас эхлэн олны анхаарлын төвд байгаа юм. Тодруулбал Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Ангела Меркель олны өмнө зогсож байхдаа чичирж байсан юм.

Үүнийгээ Меркель гадаа маш халуун байсны дээр усгүйдснээс болсон гэж тайлбарлаж байлаа. Харин үүнээс хэд хоногийн дараа Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзах үеэр мөн л чичирж, түүнд аягатай ус өгсөн ч татгалзаж байв.

Харин энэ удаад төрийн дууллыг суугаагаараа сонссон нь протокол зөрчсөний дээр Германы түүхэнд тохиож буй анхны тохиолдол гэж хэвлэлүүд бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.