Бичигт боомтоор нэвтэрч буй зорчигчдод эрүүл мэндийн тандалтыг хийн хяналт тавьж байна

c8cda8c9035943a1e7babf000844a1d1Cүхбаатар аймагтай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт мэрэгч амьтнаас хүнд дамжин халдварладаг зооноз өвчин илэрсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бичигт боомтоор нэвтэрч буй авто тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийх, хүн, малын халдварт өвчин хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Тус боомтоор хил нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдоос ерөнхий мэдүүлгийг авч, эрүүл мэндийн тандалтыг хийж, термокамераар биеийн халууныг хэмжин хяналт тавьж байгаа бөгөөд зорчигчдод заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч байна.


URL:

Нэр: Garry Toniatti Огноо: 21 December 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.