40 гаруй тээврийн хэрэгсэл жагсаалд оролцож байна

15758574105dedad0255021НИТХ-аас авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Эл шийдвэрийг эсэргүүцэж иргэн Б.Цэгмид, “Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан болон “Үнэн ба зөв” намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр /2019.12.09/ автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

жагсаал, цуглаан зохион байгуулагчдаас чанга яригч болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр жагсаалд 1000 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна гэсэн ташаа мэдээллийг иргэдэд хүргэж байна. Баттай эх сурвалжаас мэдээлэл авахад 33 тээврийн хэрэгсэлд постер, баннер байрлуулсан, 5-10 машин дагаж явж байна. Нийт 40 гаруй тээврийн хэрэгсэл жагсаалд оролцож байна.

Жагсаал, цуглаанд оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих