Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэв

79537241_738728639952008_2213126197280243712_n_bЧөлөөт бөхийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Владикавказ хотноо болж, тус тэмцээнд 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэнээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Владикавказын дэвжээнд 57 кг-ын жинд ОХУ-ын Р.Минтуллаевыг 2:2-оор, залуучуудын Азийн аварга Узбекистаны Ж.Туробовыг 10:0-ээр, энэ жилийн Оросын аварга Р.Гамзатовыг 4:1-ээр, ОХУ-ын залуу бөх А.Сабановыг 2:1-ээр ялсан ч алтан медалийн төлөө барилдаанд 2018 оны залуучуудын дэлхийн аварга ОХУ-ын А.Идрисовт 2:5-аар ялагдав.

Манай бөхчүүдээс 65 кг-д ОУХМ Т.Тулга хоёр ялсан ч шөвгийн наймд Буриадын Даши Шарастепановт цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. “Токио-2020” олимпийн наадмын эрхийг авчраад буй түүний хувьд барилдаан таардаггүй буриад залууд гурав дахь удаагаа ялагдаад байна. 74 кг-д ОУХМ З.Сумъяабазар мөн эхний хоёр даваанд ялаад, хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Ж.Гринд 0:3-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын Г.Алихмаевт 2:3-аар ялагдлаа.

Сонирхуулахад, Владикавказын дэвжээнд олимп дэлхийн 30-аад медальтан зодоглосон бөгөөд дэлхийн аварга ОХУ-ын Бекхан Гойгереев, Гүржийн Бека Ломтазе, олимпийн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, Магомед Ибрагимов, ДАШТ-ий медальт ОХУ-ын Алан Гогаев, Анзор Болтукаев, АНУ-ын Томас Гилман, Ник Гвяздовски, Казахстаны Нурислам Санаев, Словакийн Борис Макоев, Узбекистаны Хасанбой Рахимов нар медальгүй хоцорчээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.