Аялал жуулчлалын судалгааны нэгдсэн сантай болно

5dedbfe4d1d43 Аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд болсон “Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурлаар хөндлөө.

Ингэхийн тулд тухайн жилд аялал жуулчлалын салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажлын явц, үр дүнг олон нийтэд таниулж байхаар боллоо. Үүнийг эрдэм шинжилгээний сэтгүүл гаргах замаар олон нийт, нийгэмд хүргэхээр боллоо. Мөн судалгааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын судалгаа шинжилгээ нь инновацид суурилсан төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих юм байна. Мөн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг бизнест нэвтрүүлэх замаар бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.