Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг огт дэмжихгүй

89c5e352f3e2220e27f960fdb183d44aЕрөнхийлөгч 2020 оны Монгол Улсын төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Уг хоригт “Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэж үзэж байгаа талаар тусгасан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ?

-Энэ хууль 2017 он буюу 2.7 сарын өмнө баталсан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжиж байгаа. ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагын нэг байсан. Хориг тавьж байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг.

-Ерөнхийлөгчийн хоригт төсвийн үрэлгэн зардлыг танаж, албан тушаалтнуудын тансаглалыг танаагүй гэж үндэслэлдээ дурдсан?

-Огт дэмжихгүй байна. Сургууль, цэцэрлэг, дэд бүтцэд хөрөнгө оруулалт тусгасан. Дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай.

-Ирэх оны төсөвт он дамнуулан хэрэгжүүлэхээр хэсэгчлэн хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа?

-Их хэмжээний объект баригдана. Он дамнаж хэрэгжихээс аргагүй.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.