Өмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо

GGE74ID4GZCV5BN2VN6YSVKPMMГоо бүсгүй шалгаруулах “Miss Universe 2019” уралдаан АНУ-ын Атланта хотноо өчигдөр /2019.12.08/ болж, “Дэлхийн мисс”-ийн нэр тодорлоо.

“Өмнөд Африк улсын 26 настай оролцогч Зозибини Тунци түрүүллээ” гэж зохион байгуулагчид мэдээлсэн байна. Тунци тус улсаас тодорсон гурав дахь дэлхийн мисс болж байгаа юм.

Хоёрдугаар байрт Пуэрто-Рикогийн Мэдисон Андерсон, гуравдугаар байрт Мексикийн София Арагон шалгарчээ.

Монгол Улсаас “Miss Universe” уралдаанд модель Б.Гүнзаяа оролцсон билээ.


URL:

Сэтгэгдэл бичих