Модель Нора ахимаг насны харь эртэйгээ ханилна

1e9bbef0f32c010ef4630c36d9bc373aMNTM шоуны шүүгч Модель Нора эр орондоо байхаасаа байхгүй нь их. Нүүдлийн шувуу шиг хүйтний улирал эхлэхээр харь орныг зорьдог Модель Нора олон жил ганц бие явсны эцэст нэгэн гадаад залуутай амрагийн явдалтай болсон талаар мэдээлэл гарч эхэлсэн байдаг.

Тэгвэл тэрхүү хижээл насны эртэйгээ ханилан суухаар шийдсэн нь түүний үлдлээс улам бүр баталгаажих болжээ. Санчиг, сахалд нь хяруу унасан тэрхүү эр нь Норад их түшиг болдог гэнэ.

Өчигдөр Норагийн түшиг болсон санчиг буурал хайрынх нь төрсөн өдөр тохиосон байна. Тиймээс тэр өөрийнхөө сошиал хуудаснаа  “Хайр бол хүмүүсийн амьдралд тохиолдож болох хамгийн гайхамшигтай зүйл юм. Хайртай бол та гайхалтай зүйлийг хийж чадна, хайр  бүгдийг ялдаг.  Бид бүхэн ямар ч нөхцөлгүйгээр хязгааргүй хайрлагдахыг хүсдэг. Хайр бол мэдрэмж, үйлдэл юм. Хэрэв та хайрыг мэдэрч байвал сэтгэлээ нээхээс өөр аргагүй болно. Энэ бол үнэхээр сайхан холбоо. Хайрдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээжээ

https://paparatsi.mn/phh


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.