UFC-н хүнд жинд шинэ од гарч ирлээ

cc0babc253e02507f5abe5f1de16b4a538b6c130Холимог тулааны хүнд шинд нэгэн шинэ од төрөн гарч байгаа талаар спортын хэвлэлүүдэд бичиж эхэлжээ. Холимог тулааны  UFC холбоо өчигдөр Вашингтонд “UFC on ESPN 7” тулааны үдшийг зохион байгуулсан юм байна. Энэ үдшийн гол тулаанд Алистайр Оверимтэй  тулалдсан Жаирзино Розенструйк гэгч нь тэрхүү итгэл найдварыг тээгч ажээ. Туршлагатай тулаанч А.Оверим тоглолтын турш илүүрхсэн ч Ж.Розенструйк цаг дуусахаас дөрвөн секундын өмнө түүнийг нам цохиж ялсан аж. Ингэхдээ өрсөлдөгчийнхөө уруулыг бараг л хоёр хэсэгт хувааж орхижээ.

UFC-н хүнд жинд шинэ од гарч ирлээ

Өмнө нь кикбоксчин байсан Ж.Розенструйк хар тамхины хэргээр гурван жил шоронд суусан нэгэн бөгөөд гарч ирээд UFC-тай гэрээ байгуулсан юм байна. Тэрээр UFC-д гурван удаа тулалдаж бүгдэд нь нокаутаар ялсан бөгөөд хоёр ялалтаа 30 секундээс бага хугацаанд дуусгажээ. Тэрээр тоглолтын хувьд өрсөлдөгчөөсөө дутах үе байдаг ч маш хүчтэй цохилтынхоо ачаар нам цохиж ялдаг аргатай нэгэн аж. Үзэгчид ийм тулаанчид хамгийн их дуртай байдаг билээ.

UFC-н хүнд жинд шинэ од гарч ирлээ

Eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.