С.Амарсайхан: Хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн

89851551081225НИТХ-аас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүлцэн, өнөөдөр жагсаал хийсэн билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг хүлээн авч уулзан, шийдвэрээ эргэж харах үүрэг өгсөн байна. Уулзалтын дараагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

-Нийслэлийн 2020 оны төсөв амаргүй байдалтай батлагдсан байгаа. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. НИТХ-аас төсвийг батлахдаа авто зам ашигласны хураамжийг моторын багтаамж, овор хэмжээ, дээрээс нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан харьцангуй өөр, өөр тогтоож шийдвэрлэсэн байгаа.

Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрийг эргэн харж, олон нийтийн санал бодлыг тусгаж аль болох зөв хувилбараар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг чиглэлийг өгч байна. Тиймээс НИТХ-аас батлагдсан энэ төсвийг Хотын даргын хувьд иргэдийн төлөөлөгчдийн хуралд дахин өргөн барьж, боломжтой хувилбараар шийдвэрлэх судалгаа, тооцоог хийх шаардлага үүсэж байна.

НИТХ-д асуудлыг өргөн барихад хуулийн хугацаатай. Багадаа гурав хоногийн өмнө өргөн барих ёстой. Ээлжит юмуу ээлжит бус хурлыг зарласны дагуу иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаж, дахин энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн үг юм хэмээн мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих