Ж.Баясах: Тулгын хоёр чулуу гэж байдаггүй шиг гуравдагч хөршийн бодлого маш чухал

712-1575941352224028-09042018-1523250845-1228026523-Sans_titre-3Монгол Улсын бүс нутгийн хамтын ажиллагаа болон хоёр хөршийн талаар баримтлах бодлогын тухай ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор /Sc.D/ Ж.БАЯСАХТАЙ ярилцлаа.

-Манай улс төдийгүй дэлхийн олон орны төрийн бодлого бүсчилж хөгжих талаар илүү анхаардаг болжээ. Бидний хувьд мэдээж мөнхийн хөршүүдтэйгээ  эвтэй найртай хамтран ажиллах нь чухал байх. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монгол Улс аль бүс нутагт хамаарах тухай асуудал шинээр гарч ирсэн. Тухайн үед эдийн засгийн секторыг харгалзан Зүүн хойд Азийн бүс нутагт хамаарна гээд зарлачихсан байлаа. Тэнд хоёр Солонгос, Япон, ОХУ, Хятад, Монгол багтдаг. Гэтэл газар зүйн байрлалаар нь хувааж үзвэл Дарханаар шугам татагдаад бусад нь Төв Ази талдаа орчихоод болдоггүй. Түүнд тусгаар тогтносон таван улс багтана. Тиймээс Ази, Номхон далайн бүсэд багтах нь зөв юм гэж үзсэн. Үүнээс гадна далайд гарцгүй орнуудын жагсаалтад манай улс байдаг. Сүүлдээ өөрийн орны геополитикийн чухал байрлалыг харгалзаж, эх газрын холбоос болсон улс гэдэг шинэ нэр томьёог гаргаж ирээд байгаа юм. Англиар heartland буюу зүрхэн газар гэж нэрлэдэг.
-Өнөөдөр “Бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол Улс” сэдвийн хүрээнд манай судлаачид сонирхолтой илтгэлүүд тавьж байна. Танд аль нь онцгой сэтгэгдэл төрүүлэв? 
-Д.Баттөр доктор Торгоны замын тухай ярихдаа бүр эрт рүү хандаж, Хүннүгийн үед ямар чиглэлтэй байсан талаар шинэ содон санаа гаргалаа. Манай улс Хятадтай эдийн засгийн талаар илүү харилцаатай, бараг хараат шахуу болчихсон өнөөгийн нөхцөлд хойд хөрш, олон арван жилийн харилцаатай том гүрэн ОХУ-ыг орхиж болохгүй гэдгийг доктор Ц.Мөнхбат илтгэлдээ онцлон дурдсан нь сайшаалтай. Төрийн удирдлагын хувьд бид глобал байж чадахгүй, төрийн бодлогын залгамж халаа алдагдаж байгаа тухай доктор Ц.Бурмаа илтгэлдээ дурдсан нь чухал сэдэв боллоо. Миний хувьд өөрийн дэвшүүлж буй “зүрхэн газар” гэдэг санаанд тулгуурлан гадаад бодлого илүү тууштай, тогтвортой, өргөн хүрээний байх талаар ярьсан. Үүнээс гадна “Гуравдагч хөршийн бодлого” -оо алдаж болохгүй. Малчин ардын ухаанаар бодоход тулгын хоёр чулуун дээр тогоогоо тавьж, цайгаа чанахад хүндрэлтэй биз дээ. Үүнтэй яг адил гурван тулгуурт эдийн засгийн бодлого маш чухал.
-Манай шийдвэр гаргах түвшний нөхөд, Засгийн эрх баригчид “Гуравдагч хөршийн бодлого”-ын хувьд бас л их хувирамтгай байгаад байх юм. Нэг болохоор АНУ, нөгөө нэг өдөр Япон, Солонгос нь “гуравдагч хөрш” ч юм шиг яриад байдаг. Ийм байж болох уу?
-Хойд, өмнөд хөрш бол мэдээж хэдэн зуун жилийн турш тулгын гурван чулууны хоёр нь байж ирсэн. Нөгөө гурав дахь чулууг АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд гэж ойлгоход буруудахгүй. Ингэж байж хүчний тэнцвэрийг хангаж, аль нэг улсын хамааралд бүрэн автахгүй болно. Ер нь газар зүйн байрлалын хувьд хөрш орнуудтайгаа эвтэй найртай байхгүй бол ямар байдалд орж болохыг ОХУ, Украины жишээнээс харахад л хангалттай. Тиймээс гадаад бодлогын хувьд “төвийг сахих” нь илүү ашигтай байж ч мэднэ. Үүнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа гаргаж тавьсан ч батлуулж чадаагүй.
Эдийн засаг болон зэвсэг, техникийн хувьд бид хоёр хөрштэйгөө яаж ч арцалдаад барахгүй. Гэлээ ч манай арми, цэргийн залуус НҮБ-ын “Энхийг сахиулах ажиллагаа”-нд амжилттай оролцож, үүргээ нэр төртэй биелүүлснээр дэлхийн топ-10 орны нэгд зүй ёсоор багтдаг болсон. Энэ нь зэвсэгт хүчин нь олон улсын хэмжээнд хүрсэн гэх үнэлгээг авч байгаа юм. Үүнд манай хоёр хөрш төдий л таатай ханддаггүй.
-Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалын үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ?
-Албан ёсны айлчлалын үеэр болсон яриа хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн коридорын бодлогод Монгол Улсыг татан оролцуулахаар  боллоо. Товчхондоо, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-Хятадыг холбосон хийн хоолой дайрч өнгөрөх нь. Үүний үрээр 1500 гаруй хүн ажлын байртай болж, нэг тэрбум ам.долларын орлого олох боломж нээгдэж байна. Хоёр дахь нь, Тяньжинаас гарсан хурдны зам Монголоор дайрч гарах нь. Түүний өгөөжөөр ачаа эргэлт нэмэгдэж, төмөр болон автозамын өрсөлдөөн бий бодно. Ер нь гадаад харилцааны хувьд хоёр хөрш маань бидэнд займшраад зогсохгүй бусад том гүрэнчхаржбайна. Халхын голын ялалтын ойн үеэр Пентагоны захирал манайд ирсэн. Түүний дараа ОХУ-ын Батлан хамгаалах яамны Жанжин штабын дарга нь айлчиллаа.
Тэрбээр ойрын болон дунд тусгалын пуужинг Монголд байрлуулах талаар яриа хэлцэл хийсэн эсэх тухай асууж сонирхсон гэж байгаа. Тийм юм байхгүй л дээ. Үүнээс улбаалаад манай улсын зэвсэгт хүчнийг 20 тэрбум ам.долларын зэвсэг техник, тоног төхөөрөмж бусад зүйлээр шинэчилж өгөхөөр боллоо.
-ОХУ-аас яагаад манай зэвсэгт хүчний салбарт багагүй анхаараад байна вэ. Энэ нь цаанаа нэг учир шалтгаан, алсын бодлого байгаа л байх даа?
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 он хүртэл энэ албан тушаалаа хашиж чадвал ЗХУ болон Оросын түүхэн дэх хамгийн олон жил төрийн эрхийг барьсан хоёр дахь хүнээр тодрох юм. Түүний өмнө И.Сталин 40 гаруй жил төрийн толгойд байсан. Хятадын дарга Ши Жинпиний хувьд хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтой. Харин В.Путиний дараа Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь сонирхолтой асуудал болоод байна. Магадгүй одоогийн Батлан хамгаалахын сайд С.Шойгу байж болох талаар ярьж байгаа ч түүний овог нь орос биш гэх хуучин Оросын шовинист үзэл давамгайлаад байгаа юм. Энэ бүхнийг эс анзаардаг юм гэхэд ойр байгаа гуравдагч хөршийнхөө харилцааг аль ч талдаа алдахгүй л байх нь чухал.Сүүлийн үед Энэтхэгтэй эдийн засгийн талаар харилцаагаа сайжруулж Ерөнхий сайд Нарендра Моди манайд айлчиллаа. Нефть боловсруулах үйлдвэр барихад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн дээрээ дахин санхүүжилт өгөхөө баталсан. Үүний үр дүнд бид ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаасаа ангижрах боломжтой болно. Үүнд ОХУ таатай хандахгүй нь ойлгомжтой. Зүүн хойд Азийг хамарсан эрчим хүчний супер сүлжээнд нэгдсэнээр ОХУ-аас цахилгаан авахаа болино. Үүнийг хойд хөрш таашаахгүй ч бид эдийн засгийн гол бүтээгдэхүүний хувьд /цахилгаан, эрчим хүч, хүнс гэх мэт/ хэн нэгнээс хараат бус болсноор үндэсний аюулгүй байдлаа хангаж, тусгаар тогтносон эрх зүйгээ баталга.ажуулах юм. Тиймээс ОХУ-тай цэргийн талаар илүү хамтран ажиллаж, Хятад руу барьж эхэлсэн төмөр замаа эрчимтэй явуулах хэрэгтэй. Би нүүрсийг түүхийгээр нь экспортлохыг анхнаас нь эсэргүүцсэн, одоо ч энэ байр сууриндаа хатуу зогсч байгаа хүн.
-Хятадад нүүрсний хэрэглээ багасаад байгаа юм алга түүхий нүүрсний хэрэгцээ, нөөц хангалттай болсон” гэх шалтгаанаар манайхаас экспортолсон нүүрсний хэмжээг багасгаж, үнийг нь буулгаад байгаа юм биш үү?
-Тэр ч нүүрснээсээ болж байгаа юм биш. Манайхан өөрсдөө л юманд уначихаад байгаа хэрэг.
Далай лам Монголд айлчилсны төлөё хоёр жил шахуу хилээ хаалгасан Д.Чойжамц хамба Төвөдийн хоёр хувилгаан ламыг дагуулж очсоны дараа хил дээр 150 км урт дараалал үүссэн шүү дээ. Үүнийгээ Хятадын сонин хэвлэлд “Монголын эсрэг эдийн засгийн сөрөг арга хэмжээ авч байна” гэж бичсэн байгаа.
Энэ нь манай төр, засгийн удирдагчдын ухаан сэхээнээс их болж байна л даа. П.Жасрай, Д.Бямбасүрэн нарын үед Далай лам ирж л байсан. Тэд “Манай ард түмний сүсэг бишрэлийн асуудал болохоос улс төрийн ямар ч зорилго байхгүй” гэж тайлбарлаж ойлгуулчихдаг байж л дээ. Сүүлд Далай ламыг ирэхэд манай талаас “Уучлаарай, ийм явдал дахин давтагдахгүй” гэх тайлбар хэлэнгүүт нөгөө тал эмзэг газрыг нь бариад авсан хэрэг. Уг нь олон улсын “Энхтайвнаар зэрэгцэн орших таван зарчим” гэж байдаг. Түүнийг бариад сууж байхад л манайд ямар ч хал балгүй байх боломж бүрдэх юм. Үүнийг ашиглаж чадахгүй байна шүү дээ.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: cbd companies Огноо: 23 April 2020
Нэр: best cbd oil for dogs Огноо: 27 April 2020

Сэтгэгдэл бичих