“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг ЯЛЛАГДАГЧААР татжээ

olloo_mn_1568011856_ийж-800 ОРЧИМ ХОХИРОГЧ ТОГТООГДСОН ҮҮНЭЭС 200 НЬ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН-

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж тэр ч бүү хэл жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан билээ.  Учир нь тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь “Амар амгалан” орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг.

Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдаагүй бөгөөд 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээлж байсан.

Харин өнгөрөгч наймдугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагад гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорьжээ.

Нотлох баримтад авагдсанаар нийт 800 орчим иргэнтэй гэрээ хийх замаар залилан мэхэлж хохироосон нь тогтоогдсон тул өнгөрөгч аравдугаар сарын 23-ны ийнхүү яллагдагчаар татжээ.

-ХОХИРОГЧ 600 ОРЧИМ ИРГЭД ЯАРАЛТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-“Нарны хүү, сарны охин” компанийн захирлыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар?

-“Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас зохих шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар нийт 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдсон. Харин одоогийн байдлаар 200 гаруй иргэн ирж мэдүүлэг тайлбар өгсөн байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст тус хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Иймд энэ байгууллагад залилуулсан иргэд байх юм бол хохирогчид тус дүүргийн мөрдөн байцаах тасагт яаралтай очиж албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байна” гэв.

У.Уранцэцэг

Эх сурвалж: isee.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.