“Салхитын мөнгөний орд”-оос хичнээн ам.доллар авлигад хийссэн бол?

03-12Эдүгээ хууль, цагдаа, шүүхийн шинжилгээний хүрээлэн, шүүгчдийг хүртэл хөлдөө чирж, бүхэл бүтэн хүний алтан амиар үнэлэгдсэн дуулиант хэрэг бол Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг. Гавьяат шүүгч Б гэхэд хүүгийнхээ хамтаар энэ хэрэгт сэжиглэгдэж, цагдан хоригдсон даруйдаа амиа хорлоход хүрсэн гэхээр энэ хэргийн ард ямар их ашиг сонирхол байгаа нь ойлгогдоно.

Анх хоёр хятад хүний хоорондын маргаанаар эхэлсэн хэрэг олон жил үргэлжилж, Монголын хууль, шүүхийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд болж хүрээгээ тэлсээр байгаагийн цаад шалтгаан ерөөсөө мөнгө. Бид энэ удаа Салхитын мөнгөний ордыг тойрч яригддаг хөрөнгө мөнгөний тухай багцаллаа.

Дундговь аймгийн Гурвансайхан суманд оршдог Салхитын мөнгөний ордод хамгийн анх 1983 онд улсын төсвөөр хайгуул хийгджээ. Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй. Үүнээс гадна алт, газрын ховор металлаар арвинтай ордж юм.

Одоогоос жил гаруйн өмнө тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа зохион байгуулж, тус ордын лиценкийг цуцалж байв. Ингэж цуцлах үндэслэлээ орд эзэмшигч “Жи Пи Эф” ХХК татвараа нуун дарагдуулж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж тэрээр тайлбарласан.

Тус ордын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотой ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Салхитын мөнгөний ордын хэрэгт долоон шүүгчийг 125 сая ам.долларын авлига авсан” гэх утга бүхий мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Засгийн газрын хэвлэлийн албанаас уг мэдээллийг үгүйсгэсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий шүүгчдийн эрхийг түтгэлзүүлэн Салхитын мөнгөний ордын хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ бусдаас авлига авсан байж болзошгүй үндэслэлээр тэднийг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн нь үнэн билээ.

Уг хэргийн ард авлигын томоохон мөнгөн дүн яригддаг тухай зарим эх сурвалж онцолдог. АТГ-ын шалгалт зөвхөн шүүгчдээр тогтохгүй. Нэр бүхий шүүгчидтэй хамт Салхитын мөнгөний ордыг наймаалцсан Ш.Мөнгөншагай тэргүүтэй хүмүүсийг цагдан хорьсон юм.

Уг хэргийг шалгах явцад эд марийн баримтаар 1.3 сая ам.доллар хураагдсан талаар АТГ-аас 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд мэдээлж байв. “1.3 сая ам долларыг Монголын нэр бүхий албан тушаалтанд уул уурхайн лецинз худалдаж авахын тулд өгөх гэж байсан. Дээрх хэрэг Салхитын мөнгөний орд газрын хэрэгтэй огт холбоогүй гэж АТГ тодотгосон.

Гэвч энэ нь “Жи Пи Эф” компанийг Ш.Мөнгөншагайтай хамтран эзэмшиж байсан хүргэн дүү Г.Жаргалангийн гэрээс бэлнээр олдсон юм. Уг хэрэгт шүүгчдээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн нэр бүхий ажилтнууд холбогдож байв.

Ордын эзэн Ш.Мөнгөншагай хуурамч дүгнэлт гаргуулахаар өөрийн танилаараа дамжуулан ШШҮХ-гийн удирдах албан тушаалтанд 35 сая төгрөгийн авилга өгсөн гэх мэдээлэл байдаг. АТГ-аас энэ үйлдэлд ШШҮХ-гийн ажилтнууд, өөр бусад хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүсийг саатуулан шалгасан удаатай.

Бусдад авлига өгсөн, өгөхөөр их хэмжээний ам.доллар хадгалж байсан хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагайгийн мэдлийн “Жи Пи Эф” ХХК ч татвараа нуун дарагдуулсан зөрчилтэй. “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууц, худал мэдүүлсэн гэж ЗГХЭГ-аас мэдэгдэж байлаа. Түүгээр зогсохгүй Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны долдугаар сарын 27-ны өдөр “Жи Пи Эф” ХХК-ийг “Си Си Эм экс” ХХК-нд 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татвар төлөөгүй гэх мэт зөрчлүүд бий.

Салхитын мөнгөний ордтой хамаарал бүхий Ж.Жаргалангийн “Авлигад өгөхөөр хөдгөлж байсан” гэх өчилтэй, 1.3 сая ам.доаллар, ЗГХЭГ-ын даргын ам алдсанаар шүүгчид хэрэг шийдсэнийхээ төлөө авсан гэх 125 сая ам.доллар, ШШҮХ-гийн ажилтнуудад хуурамч дүгнэлт гаргуулахаар өгсөн 35 сая төгрөг, ордыг хоёр хятад компани наймаалцсан 800 мянган, мянган ам.доллар, Монгол Улвсад төлөх ёстой татвар 930 сая төгрөг гээд бас л томоохон мөнгөн дүн энэ ордын лецинзийн ард яригдаж байна.

Шүүгчдээс гадна цагдаагийн томоохон хурандаа, гадаадын иргэн харьяатын нэр бүхий албан тушаалтнууд ч албан тушаалаа урвуулан ашиглаж энэ хэрэгт хутгалдсан талаар баримтууд хөвөрдөг. Тэд ч бас зүгээр хөдлөөгүй нь лавтай.

Эх сурвалж: Б.ЭНХЗАЯА

logo-1 "Салхитын мөнгөний орд"-оос хичнээн ам.доллар авлигад хийссэн бол?


URL:

Нэр: drug abuse therapy Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: belair rehab Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

Thanks. I enjoy it!

Нэр: how to tell if someone is high on meth Огноо: 12 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих