Хэрэв бүх мөс хайлвал Дэлхий хэрхэн харагдах вэ

Screenshot from 2019-12-03 15-08-34Дэлхийн дулаарал явагдаж дэлхийн мөс хайлж далайн түвшин хурдацтай өсч байгааг бид сүүлийн хэдэн жилийн турш мэдэж байгаа.

Энэ их мөс маш хурдан хайлж байгаагийн үр дагаврыг Business Insider-аас гаргасан видеон дээр үзүүлжээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа томоохон хотууд далай руу алга болж буйг харуулсан нь сэтгэлд сэрдхийлгэм үзүүлэлт байв.

НҮБ нь хоёр жилийн өмнө Цаг уурын өөрчлөлт засгийн газар хоорондын зөвлөл болон НАСА-д цаг уурын өөрчлөлт нь аль хэдийнэ байгальд олон төрлийн нөлөө авчирч буйг, мөн ирэх арван жилд далайн түвшин доор хаяж 90 см-ээс дээш нэмэгдэнэ гэж анхааруулж байсан.

Энэхүү видеонд АНУ-ын Нью Йорк, Хьюстон, Нью Орлеан, Майами, Сан Диего, Сан Франциско гэх мэт далайн эргийн хотууд болон бусад бүх зүйлс усан доор орсныг харуулж байна. Олон улсын бусад олон хотууд ийм хувь заяатай мөн тулгарах болно.

Business Insider мэдээлэхдээ ирээдүйд юу нөлөөлж болох нь аймшигтай харагдаж байна. Гэхдээ үүн шиг төсөөлөлтэй тэмцэх нь дэлхий даяар нэгдмэл хүчин чармайлтыг гаргахад хүргэнэ гэж найдаж байна. Хэрэв үгүй бол маш их зүйл хийх шаардлагатай болно хэмээжээ.

С.Баяр

Эх сурвалж:  Business Insider


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.