Галт уулын дэлбэрэлтийн үеэр 3600 метрийн урттай утаа суунаглаж, их хэмжээний үнс нурам цацагджээ

03-13Шинэ Зеландын эрэг орчмын галт дэлбэрч, 13 хүн нас бараад байна. Даваа гарагт болсон дэлбэрэлтийн дараа аврах багийнхан аюулыг үл хайхран нисдэг тэрэгээр Уайт арал дээр газардсан бөгөөд аврагчид олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд тусалж эхлээд байна.

Иргэдийн зарим нь хүнд түлэгдсэн бол албаныхан өнөөдрөөс сураггүй болсон хүмүүсийг хайхаар арал дээр эргэн ирж ажиллаж байгаа аж. Галт уулын аюулгүй байдлын эрсдлийг тодорхойлох шинжлэх ухааны мэргэжилтнүүд ч энэ багт ажиллаж байна гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Мөн Ерөнхий сайд Жасинда Ардерн Аврах багийн нисэх онгоцууд арал дээгүүр олон удаа ниссэн ч тэнд “амьд амьдралын ямар ч шинж тэмдэг илрэхгүй байна” хэмээн мэдэгджээ. Харин галт уулын дэлбэрэлийн талаар эрчимт эмчилгээний ажилтан “энэ үзэгдэл Чернобылийн цөмийн гамшиг шиг харагдаж байсан” хэмээжээ.

Дэлбэрэлтийн улмаас агаарт ойролцоогоор 3600 метрийн урттай утаа бий болж, их хэмжээний үнс нурам цацагдсан бөгөөд арлаас буцаж ирсэн нэг аврах завийг хагас метр зузаан үнс бүрхсэн байжээ.

Ослын газар дээр очсон мэргэжилтэн “Энэ бол үнэхээр аймшигтай мэдрэмж. Дэлбэрэлтийн үед хүмүүс ямархуу хүнд байдалд орсон бэ гэдгийг төсөөлөхөд аймаар гэсэн байна.

Уайт арал Шинэ Зеландаас 50 милийн зайд оршдог галт уул бөгөөд эрдэмтэд галт уулын идэвхжил сүүлийн хэдэн долоо хоногт огцом нэмэгдсэнийг тэмдэглэж, ийм үед арал руу яагаад жуулчдыг нэвтрүүлж байсан бэ гэсэн асуулт нэлээн өндөр хэмжээнд өрнөж байгаа аж.

Дэлбэрэлтийн үеэр арал дээр 47 жуулчин ирсэн байсан бөгөөд тэдний олонх нь Австраличууд мөн АНУ, Хятад, Их Британи, Малайзын жуулчид байжээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон дэлбэрэлтийн талаар хэлэхдээ тус улсын 11 иргэн Шинэ Зеландад жуулчилж явсан бөгөөд амь үрэгдсэн нь батлагдсан эхний таван хүний ​​гурав нь австраличууд байх магадлалтай байна. Үүнээс илүү муу мэдээ ирэх вий гэж айж байна” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Дэлбэрэлтэд өртсөн Америк хосын хамаатан саднууд эхнэр, нөхөр хоёр маш ихээр түлэгдсэн хэмээн мэдэгджээ. Тэдний ээж Барбара Бархам The Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа түүний охин 32 настай Лорен Урей, ​​Виржиниа мужийн Ричмонд хотоос төрсөн 36 настай Мэттью Урей нар бал сараар аялж байсан гэжээ.

Уайт арал нь Шинэ Зеландын хамгийн идэвхтэй конус галт уул бөгөөд уулын 70 орчим хувь нь далайд байдаг аж. 1914 онд энэ арал дээр хүхэр олборлож байх үед 12 нас барсан бөгөөд дэлбэрэлтийн үеэр уурхайн хананы нэг хэсэг нурж, хөрсний нуралтап уурхайчдын тосгон болон уурхайчид өртсөн аж.

1920-иод оны үед ашиглаж байсан уул уурхайн өөр нэг аж ахуйн нэгжийн барилга байгууламжийн үлдэгдэл одоо ч жуулчдын сонирхлыг татдаг. Тус арлыг 1953 онд байгалийн нөөц, аялал жуулчлалын бүс болгож, хувийн эзэмшилд байдаг энэ арал руу жилд 10 гаруй мянган хүнд очдог болжээ.

Эх сурвалж: AP

images-2 Галт уулын дэлбэрэлтийн үеэр 3600 метрийн урттай утаа суунаглаж, их хэмжээний үнс нурам цацагджээ

110061397_6838541c-c357-4602-912c-d014fba669ed Галт уулын дэлбэрэлтийн үеэр 3600 метрийн урттай утаа суунаглаж, их хэмжээний үнс нурам цацагджээ

6dfddfa0352edd49aa0f58c60e4f17ce Галт уулын дэлбэрэлтийн үеэр 3600 метрийн урттай утаа суунаглаж, их хэмжээний үнс нурам цацагджээ


URL:

Сэтгэгдэл бичих