ЭЦА-ны дэд дарга Ц.Ням-Очирыг “Салхитын мөнгөний ордын авлигалын мөнгийг зөөсөн” мэдээллийг шалгаж байна

7619

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэг олон нийтэд хүрч шалгагдаж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

Өдгөө дээрх орд газар Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжээд байгаа билээ. Уг хэрэг Монголын хууль хүчний шийдвэр гаргах төвшний алба хаагчид холбогдсон тухай хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна.

Харин өнгөрсөн долоо хоногт мэдээллийн сайтад Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэрэгт шууд хамааралтай цагдаагийн нэр ил боллоо хэмээсэн байсан. Тэрхүү мэдээлэлд Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Ням-Осор нь Хятадуудын их хэмжээний хахууль өгөх мөнгийг зөөсөн хэмээсэн байсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, “Эрүүгийн цагдаагийн албаны  дэд дарга х/а Ц.Ням-Очир Сахитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт ямар нэгэн холбогдолгүй гэсэн бичиг АТГ-аас ЦЕГ-т ирүүлсэн.

Өнгөрсөн баасан гарагт уг хэрэгт х/а Ц.Ням-Очирыг холбоотой гэж зарим мэдээллийн сайтаар гарсан бөгөөд эдгээр сайтууд худал мэдээлэл тараасан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Мөн цагдаагийн алба хаагчтай холбоотой худал мэдээлэл тараасан асуудлаар холбогдох шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргасан” гэв.
У. Уранцэцэг

Isee.mn

 


URL:

Нэр: ЦЭЦЭГ Огноо: 11 December 2019

ХУВЬ ХҮН БИЗНЕСМЕНҮҮДИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ НЭР ХҮНД АЖИЛ ТӨРЛИЙГ НЬ САНААТАЙГААР ХАРЛУУЛДАГ ХУУРАМЧ НЭР ХАЯГТАЙ facebook хувь хүмүүс дээр ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих