Монголоос олдсон олдворууд 2019 оны онцлох жагсаалтад багтжээ

05-7АНУ-ын Археологийн хүрээлэнгийн “Archaeology” сэтгүүлээс гаргасан 2019 оны онцлох 10 олдворын жагсаалтад Архангай аймгийн нутгаас олдсон Сүннү гүрний үеийн дээдсийн хоёр булшнаас гарсан олдворууд багтжээ.

МЭӨ III зуунаас МЭ I зуун хүртэл Евразийн зүүн хэсгийн тал нутагт ноёрхож байсан нүүдэлчин ард түмэн болох сүннүчүүд Хятадын Хань гүрэн рүү (МЭӨ 206-220) байнга халддаг байв. Эл халдлагаас хамгаалахын тулд Хань гүрнийхэн бэхлэлт босгосон нь эцэстээ Цагаан хэрмийн нэг хэсэг болжээ.

“Улаанбаатар” их сургууль, Хятадын Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн хамтарсан багийнхны малтсан хоёр булшинд тансаг хэрэглэлүүд байсан аж. Том хэмжээтэй булшнаас мөнгөн бөгж, алтадсан мөнгөн луу зэрэг хэрэглэлтэй модон хайрцаг гарсан бол жижиг булшинд морин тэргэн дээр оршуулсан хүний шарил, адууны 15 толгой, морины 19 мөнгөн чимэглэл байжээ. Түүнчлэн булшнуудаас хаш чулуугаар чимэглэсэн илдний хэсэг гарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих