Төрөлх хэлнээсээ гадна Англи хэлээр чөлөөтэй ярьдаг улсууд

http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_191205134237-generic-image-of-people-at-computerӨнөөдөр ойролцоогоор 1.5 тэрбум хүн англиар ярьдаг нь дэлхийн хамгийн их хэрэглэгддэг хэл болгожээ. Тэгвэл Англи хэлээр хамгийн чөлөөтэй ярьдаг хүмүүс хэн бэ?

Олон улсын боловсролын компани болох EF Education First компанийн гаргасан саяхны судалгаанд дурдсанаар Нидерланд нь төрөлх хэлнээсээ гадна дэлхийн хамгийн чадварлаг англи хэлтэй хүмүүсээр шалгарчээ. 2.3 сая сайн дурын ажилтнуудын дунд явуулсан үнэгүй онлайн шалгалтанд суурилсан Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд Голландчууд Англиар хамгийн чөлөөтэй ярьдаг болохыг харуулжээ. Швед улс Нидерланд улсын дараа удаалсан ба Норвеги нь гуравдугаар байрт оржээ.

Хэдийгээр “маш өндөр түвшинд” англи хэлээр ярьдаг оронд Европын орнууд ихэвчилэн байсан бол Сингапур, Өмнөд Африк мөн өндөр оноо авч, тав, зургадугаар байрт орсон байна. Та англи хэл сурахаар төлөвлөж буй бол заавал унаган Англи хэлтэй орон гэлгүй доорх улсуудыг сонгон суралцахад болохоор байна шүү.

Санал асуулгад төрөлх англи хэлгүй 100 улс орон болон түүний 400 гаруй хот, бүс нутагт амьдардаг хүмүүс оролцсон байна. Ингээд жагсаалтыг үргэлжлүүлэн хүргэвэл:

1. Нидерланд 70.31

2. Швед 70.72

3. Норвеги 68.38

4. Дани 67.34

5. Сингапур 68.63

6. Өмнөд Африкт 66.52

7. Финлянд 65.86

8. Австри 63.13

9. Люксембург 66.33

10. Герман 63.74

11. Польш 62.45

12. Португал 60.02

13. Бельги 63.52

14. Хорват 60.16

С.Баяр

Эх сурвалж: CNN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.