“Warner Bros” компани “Matrix 4” киноны нээлтийн өдрийг зарлалаа

7646

“Matrix(1999) кино гурван ангийг гаргаж дэлхий дахинаа их ашиг олсон. Өдгөө 20 гаруй жил өнгөрч, “Matrix 4” киног бүтээхээр болсон талаар олны сонорт хүрээд байна. Энэ удаагийн ангийг Лана Вачовски найруулахаар болжээ. Киану Ривз дахин “Нео”-ийн дүрээр эргэн ирэх ба “Тринити”-ийн дүрийг бүтээсэн Кэрри-Энн Мосс мөн тоглох аж.

Америкийн “Deadline”-д “Warner Bros” компани “Matrix 4” киног бүтээхээр болсноо албан ёсоор зарлажээ. Тус кино 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийнэ. Холливудын “Blockbuster”-ийн үе эхлэх сард “Matrix 4” киног нээж байгаа нь өмнөх ангиудаасаа дутахааргүй олны хүртээл болно гэж үзэж байгаа ажээ.

“Warner Bros” компани мөн DC-ийн супер баатар “The Flash” киног 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нээнэ хэмээн мэдэгджээ.

Зургийн эх сурвалж: Warner Bros. Pictures

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.