Б.Амархүү давж заалдах гомдол гаргажээ

timthumbДуучин Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр хар тамхины төрлийн бодис хэрэглэж байх үед нь цагдаа нар албадан баривчилсан.

Улмаар Прокуророос түүнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хадгалсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм.

Тэгвэл дуучин Б.Амархүү өнгөрсөн долоо хоногт давж заалдах хүсэлтээ шүүхэд албан ёсоор хүргүүлжээ. Тэрбээр ял сонсох үедээ давж заалдана гэдгээ мэдэгдэж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.