Дагавар охиноо удаа дараа хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдийг цагдан хорилоо

7672

Хэнтий аймагт хойд эцэг нь дагавар охиноо хүчирхийлж, жирэмслүүлсэн жигшүүрт хэрэг гарч, сэжигтэй этгээдийг цагдан хориод байна.

Шалгалтын явцад тус аймгийн Хэрлэн сумын иргэн 34 настай, эрэгтэй Б.А гэгч нь 15 настай дагавар охиноо удаа дараа хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон бөгөөд хүчирхийллийн улмаас охин гурван сартай ураг тээж байгаа аж.

Хэргийн тухай мэдээллийг хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад анх өгсөн юм. Түүнчлэн хэргийн улмаас хохирогч охины сэтгэцэд өөрчлөлт орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай эх сурвалж мэдээллээ.


URL:

Нэр: ZOCHIN Огноо: 15 December 2019

BUZAR MAL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.