Эсэргүүцэгчид өсвөр насны хүүг хөнөөж, цогцосыг нь талбай дээр дүүжилжээ

20_bИракийн жагсагчид эсэргүүцлийн жагсаалын оролцогчдын нэгийг буудсан гэх 16 настай хүүг зэрлэгээр хөнөөжээ.

Энэхүү цочирдом хэргийн талаар Иракийн сэтгүүлч Аббас Жума Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүний мэдээлснээр, эсэргүүцэгчид хүүгийн цогцосыг өшигчин, дараа нь талбай дээр дүүжилжээ.

“Тэд хүүгийн цогцосыг баганаас дүүжлэн, ихэд баясан селфи хийж байсан. Хүүг жагсагчдын нэг рүү гал нээсэн гэж ярьцгааж байна. Тийм байлаа ч гэсэн Исламын улс бүлэглэлийн арга барилаар бусдыг шийтгэх нь дэндүү хэтэрсэн хэрэг” хэмээн сэтгүүлч бичжээ.

Энд дуулгахад, 2019 оны 10 дугаар сараас Иракд ард түмний эсэргүүцлийн давалгаа эхэлсэн. Ард иргэд засгийн газрыг огцруулах, ажилгүйдлийг багасгахыг шаардан тайван жагсаал хийж байсан бол удалгүй энэ нь эмх замбараагүй байдалд шилжин, цагдаагийнхантай удаа дараа мөргөлдөж байв. Үүссэн эмх замбараагүй байдлын улмаас эрх баригчид хөл хорих цаг тогтоож байлаа.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих