Зөвшөөрөлгүй компани 18 тонн нүүрс тээвэрлэж, зөрчил гаргажээ

03-25Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд иргэдээс ирэх дуудлагын тоо буурсан. Тухайлбал, хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага ирэхгүй байна. Хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага бол тодорхой хэмжээгээр ирж байгаа ч буурсан гэж мэдээллээ.

Мөн Нийслэлийн МХЕГ-аас хийсэн шалгалтын үеэр 702 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид нийлүүлэхээр 3109 тонн түүхий нүүрс нийслэлд орж ирсэн. Түүхий нүүрс нийлүүлэх зөвшөөрөлтэй уурхайгаас өөр газраас нэвтрүүлсэн зөрчил илэрсэн.

Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй хэрнээ Налайхын уурхайгаас нүүрс тээвэрлэсэн зөрчил илэрснийг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй компани 18 тонн нүүрс тээвэрлэсэн зөрчил гарчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.