Ирэх оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга болно

7718

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 420 мянгад хүрнэ. Одоогоор 320 мянган төгрөг байгаа юм. Тодруулбал, нийт ажилчдын 8-10 хувь ийм хэмжээнд цалин авна гэсэн үг. Үүнийг дагаад бусад салбарын хөдөлмөрчдийн цалин хөдлөх учиртай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан билээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжилгүй ажилтны сард авах цалингийн хэмжээг хэлж буй юм. Үүнийг мөрдүүлэх үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран хэрэгжүүлнэ. Энэхүү ажлыг зохион байгуулах үүргийг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүлээх аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.