Хүүхдийн будаа аюултай хүнс

Каша-по-таджикскиХүүхдийн будаанд наалданги чанараас өөр ашигтай бодис огт байдаггүй гэж Оросын гастроэнтерологич Анжелика Шакирова мэдэгдлээ.

Хүүхдийн будаа нь амархан боловсорч, шингэдэг хэдий ч витаминууд огт үлддэггүй гэнэ. Үүний улмаас чихэртэй, сүүнд чанасан, цөцгийн тостой хүүхдийн будуу “жинхэнэ илчлэгийн бөмбөг” болон хувирдаг гэж мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Үүнээс гадна хүүхдийн будаа нь фитиний хүчлийн улмаас биеэс кальци гадагшлуулах шалтгаан болдог.

Тэгвэл хоол судлаач Марина Макшина фитиний хүчлийг бие махбодод магни, цайр, төмөр шингэхэд саад учруулж, кальцийг гадагшлуулдаг гэсэн байна. Үүний улмаас хүний шүд амархан хорхойтох, ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлтэй.

lenta.ru


URL:

Сэтгэгдэл бичих