Ирэх оноос импортын 850 гаруй бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар болжээ

downloadБНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тариф, татварын бодлогын хорооноос ирэх оноос эхлэн импортын 850 гаруй бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар болсон талаар мэдээллээ.

Уг гаалийн татварыг нь бууруулах бүтээгдэхүүний жагсаалтад хүнсний бүтээгдэхүүн, мөн олборлох салбар, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа агаарын тээвэрт хэрэглэдэг керосин, дизель түлш, хувцас, хивс, зураг болон тусгай тоног төхөөрөмж, зарим төрлийн трактор, цахилгаан үүсгүүр зэрэг орсон байна.

Мөн БНХАУ-ын Сангийн яам ирэх оны долдугаар сарын 1-нээс харилцаа холбооны болон албан тасалгааны тоног төхөөрөмжид ногдуулах гаалийн татвараа бууруулна. Тэр ч байтугай ирэх онд бараа бүтээгдэхүүний харилцан хязгаарлалтаа цуцлахаар тохиролцоонд хүрсэн 23 улс, газар нутгаас ирэх бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар болсон гэлээ.

http://unuudur.mn/%D0%B8%D1%80%D1%8D%D1%85-%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BE%D1%81-%D0%B8%D0%BC%D0%BF%D0%BE%D1%80%D1%82%D1%8B%D0%BD-850-%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D0%B9-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%B0%D1%82%D0%B2%D0%B0%D1%80%D1%8B%D0%B3-%D0%B1%D1%83%D1%83%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85%D0%B0%D0%B0%D1%80-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих