“Дуулиан 2019” ба ичих нүүрээ элгэндээ наасан нь

4ff785827d0fc7ba2c2d87dae56d5d18fdcd9181Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад долоо хоног  үлджээ. Улс бүр, байгууллага бүр, хувь хүн бүр  энэ оныхоо амжилт, алдааг дүгнэж буй. Энэ цаг үед Монгол Улсын дуулиантай буюу ичих нүүрээ элгэндээ наасан гэмээр үйл явдлуудыг нэрлэе.

Монголын дипломатч хар тамхи тээвэрлэж яваад баригдав

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхи тээвэрлэж яваад баригдав. Тэд дипломат дугаартай “Мерседес бенз” маркийн автомашиндаа гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явахад нь Германы цагдаа нар саатуулан баривчилсан юм. Тэднийг хэрэг наймдугаар сард шүүхэд шилжсэн бөгөөд шүүхийн анхны хэлэлцүүлэг Дрезден хотын тойргийн шүүхэд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр эхэлсэн. Харин холбогдох хэргийн ээлжит шүүх хурал энэ сарын 9-ны өдөр эхэлсэн билээ. Энэ нь Монголын дипломат албаны нэр хүндийг шал дээр унагахаас гадна өмнөх хэргүүдийг сөхөхөд хүргэсэн. Ингэснээр Монголын дипломат албанд хар тамхины наймаа бугшсаныг салбарын сайд ч хэлж байлаа. Тиймээс цаашид энэ байдлыг гаргуулахгүй байхаар ажиллаж байгаа тухайгаа хэлсэн байдаг. Тэрбээр, энэ талаар “Гадаад харилцааны яамнаас хамгийн гол анхаарч байгаа зүйл нь дипломат албанд дахин ийм хэрэг гаргахгүй байх, цаашид бүрэн таслах чиглэлд анхаарч байна. Европт байгаа бүх машинууд Улаанбаатарын төвд хянагдаж байгаа. Хаашаа явж байгаа, юу хийж байгааг нь хянана” гэсэн юм.

Наадмын түрүү бөхөөс допинг илэрлээ

Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан. Энэхүү допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс наймдугаар сарын 8-нд мэдээлсэн. Энэ мэдээллийн дараа цахим ертөнцөд хоёр бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлэл тарж, допингийн шинжилгээнд хамрагдсан 16 бөхийн 15 нь мэдээлэл хийж “Допингийн төрлийн бодис илрээгүй” болохоо зарласан юм. Зарлаагүй үлдсэн бөхийн нэг нь түрүү  бөх, шинэхэн аварга Э.Оюунболд байлаа. Түүний дараагаар Үндэсний баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос мэдээлэл хийж, хоёр бөхөөс “Допингийн төрлийн бодис илэрсэн” тухай албан ёсоор зарласан. Харин хуульд заасны дагуу нэрийг нь зарлах боломжгүйг хэлсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах комиссын гаргасан журмын дагуу сэргээшийн төрлийн бодис илэрсэн шинжилгээтэйгээ танилцсанаас хойш хоёр бөх 10 хоногийн дотор “B” сорьцын шинжилгээгээ өгөх саналаа гаргах ёстой. “B” сорьцын шинжилгээний хариу гараагүй тохиолдолд бөхчүүдийн нэрийг зарлах эрхгүй байдаг.  Харин бөхчүүд “B” сорьцын шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд “A” сорьцын дүнгийн дагуу нэрийг нь зарладаг тухай тайлбарласан. Харин хуульд заасан хугацаанд нэг бөх нь “В” сорьцийн шинжилгээгээ өгч, нөгөө нь өгөөгүй тул Баяр наадмыг зохион байгуулах комиссоос допинг хэрэглсэн бөхийн нэрийг зарласан нь олны таамаглал ёсоор наадмын түрүү бөх Э.Оюунболд байсан юм.

Ингэснээр Баяр наадмыг зохион байгуулах комисс аравдугаар сарын 24-нд хуралдаж, допинг илэрсэн хоёр бөхийн асуудлыг хэлэлцэж, Үндэсний их баяр наадмаар түрүүлэн аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан байна. Гэвч энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд уг асуудлаа Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барих хуулийн заалттай. Гэтэл энэ асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг албан бичиг ирээгүй. Э.Оюунболд өөрөө АТГ-т гомдол гаргаж, шээс шинжилдэг хүмүүсийг нь шалгаж байгаа юм биш үү. Шүүхээр явж байгаа учраас бид шийдвэрлэж болохгүй байна” гэсэн байдаг.

Цэцийн дарга хилийн хорионд орж, торгуулсан нь

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-нд  Улаанбаатараас Инчеон руу нисэх үедээ  нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл  БНСУ-ын хэвлэлээр гарав. Үүнтэй холбогдуулан  түүнд хилийн хорио тогтоож, эцэстээ торгуулиад эх орондоо ирсэн байдаг. Ингээд тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн даргын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, даргын суудлаасаа чөлөөлөгдөж, цэцийн гишүүнээрээ үлдсэн юм. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа болсон үйл явдлын талаар ийнхүү тайлбарласан юм. “Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л…” гэж бодсон” хэмээсэн байдаг.

Шигшээ багийн охидод бэлгийн дарамт үзүүлсэн гэх менежерийг чөлөөлөв

Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн охидод бэлгийн дарамт үзүүлсэн тул багийн менежер Б.Учралсайханд хариуцлага тооцож наймдугаар сарын 26-ны өдөр албан ажлаас чөлөөлсөн талаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал мэдээлсэн юм. Түүний хэлснээр Монголын хөлбөмбөгийн U-16, U-19 шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Кавамото Наоко наймдугаар сарын 20-ны өдөр шигшээ багийн менежер Б.Учралсайхан охидод бэлгийн дарамт үзүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай захидлыг надад хаяглан ирүүлсэн. Захидалд “16 хүртэлх насны шигшээ багийн охид наймдугаар сарын 8-ны өдөр олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ үеэр охид шөнийн 02:00 цагийн алдад амарч байхад шигшээ багийн менежер Б.Учралсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ерөө рүү дайрч орсон. Улмаар амарч байсан охидод гар хүрч заримыг нь цохиж авсан. Мөн бэлгийн дарамт учруулахыг завдсан. Энэ үеэр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны ажилтнууд түүнийг өрөөнөөс гаргасан” тухай дурдсан байсан гэсэн юм. Ингэснээр түүнийг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Харин багийн менежер Б.Учралсайхан энэ хэргийг ямар ч баримт нотолгоогүй гэсэн бөгөөд хуулийн байгууллагад хандсан тухайгаа хэлээд буй.

EAGLE.MN


URL:

Нэр: cialis without prescription Огноо: 16 February 2020

field cialis without prescription impress
agenda [url=https://getcialistabsfasty.com/]cialis without prescription[/url]
strong https://getcialistabsfasty.com/

Нэр: generic cialis no doctor's prescription Огноо: 11 March 2020

altogether percentage [url=http://cialisles.com/#]generic cialis no doctor’s prescription[/url] none
category below manufacturer cialis on line
personally rock generic cialis no doctor’s prescription instead exit http://www.cialisles.com/

Нэр: albuterol inhaler generic usa Огноо: 26 April 2020

albuterol inhaler generic usa

“Дуулиан 2019” ба ичих нүүрээ элгэндээ наасан нь | Чухлыг онцлов

Нэр: buy tylenol online usa Огноо: 8 May 2020

buy tylenol online usa

“Дуулиан 2019” ба ичих нүүрээ элгэндээ наасан нь | Чухлыг онцлов

Нэр: viagra side effects Огноо: 26 May 2020

viagra side effects

“Дуулиан 2019” ба ичих нүүрээ элгэндээ наасан нь | Чухлыг онцлов

Сэтгэгдэл бичих