”ХҮННҮ ЭЙР”-ийн ноцтой ослын талаар ОУ-ын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ гэв

ba79e08b2ac13e8c0e5711042bd76b43“Хүннү Эйр” ХХК-ийн механикч 23 настай О.Мэргэншагай өнгөрсөн аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжидажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унасан осол гарсан.

Үүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч  О.Мэргэншагай нь бүрэн ухаа орсон ч биеийн байдал хүнд хэвтэрт хоёр сар гаруй хугацааг үдэж байна.
Ийнхүү цэл залуухан ажил амьдралын гараагаа дөнгөж эхлүүлж байсан залуу ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас үүдэн ийнхүү асаргаанд байна. Энэхүү ослыг Хүннү Эйр ХХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан Олон улсын нисэх  онгоцны буудал, ЗТХЯ зэрэг холбогдох төр засгийн байгууллага, удирдлагууд үл тоосоор өнөөдрийг хүрлээ.


Хариуцсан хуулийн байгууллага ч хэрэг бүртгэл нээхээс татгалзаж буй юм. Тодруулбал энэ сарын 17-нд прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолоо хүргүүлсэн байна. Энэ тухай О.Мэргэншагайгийн ах Д.Совд  “Эрх зүйт төрийн иргэн хүний хувьд бүхий л эрх зүйн хүрээнд нь өргөдөл гомдлоо гаргаж тэмцэлээ хийж байна, ном журмаар нь тэмцээд ийм л байдалтай байна даа. Эвээр нь үзээд байхад л ингээд байна заавал иргэн хүнийг туйлдуулж залхааж байж ЭВГҮЙ тэмцэлд нь хүргэхийн байхдаа би чадна шүү дээ! надаа тийм зориг зүрх, тэмцэгч ЧАНАР хатуужил байна харуулнаа! Би зүгээр л хохирогчийн ах хүн шүүдээ! Гэтэл өнгөрсөн бүх хугацаанд би Нисэхийн аюулгүйн байцаагч, Цагдаа, Мөрдөгч, Эмч болсон одоо намайг ПРОКУРОР, ШҮҮГЧ болгож ажлаа өмнөөсөө шахуулж хийлгэх юм байна л даа! Эцсийг нь хүртэл явна аа! Үнэн гэж байдаг бол заавал ялах ёстой! Хүний амь, нас эрүүл мэндээс илүү эрх ашиг, албан тушаал нэр төр гэж байх ёсгүй.
Ардчилсан, эрх зүйт төрийн жирийн иргэн би 2 сар хагас шударга үнэний төлөө эрх зүйн хүрээнд нь, хууль дүрэм журмынх нь дагуу тэмцсэн боловч том эрх ашиг, улс төрийн өндөр дээд хамгаалалттай хүмүүст, компанид ялагдаж байна гэхдээ би ЗОГСОХГҮЙ ээ!
Эрх мэдэл албан тушаал нэр төрөө хамгаалсан, эрх ашиг, ураг төрөл, найз нөхдийнхөө холбоогоор холбогдсон ШУДАРГА БУС хүмүүсийг өнөөдрөөс нэр ус, царай зүс, зураг, албан тушаал, ах дүү амраг садангийн холбоостой нь зарлаад явна!
Олон Улсын Иргэний нисэхийн болон Монгол Улсын иргэний нисэхийн дүрмээ зөрчин зориулалтын Ангар сав байхгүй байхад гэрчилгээ олгож, улмаар Иргэний агаарын тээврийн онгоцыг зориулалтын бус тeхник хэрэгслээр хучуулсан, хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй компанид нисэх зөвшөөрлийг нь өгсөн, ингэж дүрэм журмаа удаа дараа зөрчин гэрчилгээ олгож, зориулалтын бусаар хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангуулалгүй, хяналт тавих үндсэн үүргээ биeлүүлэлгүй эрх ашгаараа холбогдож нэг компанид хэт давуу эрх олгож давраасны улмаас чинь болж миний дүүгийн амь насыг эрсдэлд оруулж, эрүүл мэндээр нь ноцтой хохироосон болно.
Мөн энэхүү ноцтой осол аваараа одоог хүртэл нуун дарагдуулж НОЦТОЙ ЗӨРЧИЛ, ГЭМТ ХЭРЭГ үйлдэж байгаа УИХ гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХАМГАЛАН, ИНEГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН, ИНEГ-ын НААХ-ын албаны дарга С.МАНЛАЙ ТА БҮХЭН ОСОЛ АВААРАА ЯАРАЛТАЙ ЗАРЛАЖ, ДҮРЭМ ЖУРМАА ЗӨРЧСӨН ЗӨРЧЛӨӨ НЭН ДАРУЙ ЗАЛРУУЛЖ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРГЭЭ БИEЛҮҮЛЭЭГҮЙ БУРУУГАА ХҮЛЭЭЖ! УУЧЛАЛТ ГУЙЖ! АЛБАН ТУШААЛАА ӨГӨӨД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА! Үгүй бол Би Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага болох ICAO-д энэхүү ноцтой ЗӨРЧЛИЙГ чинь мэдэгдэхээр, бүх нотлох баримтуудаа явуулахаар орчуулж бэлдсэн болохийг үүгээр мэдэгдэж байна! Одоог хүртэл өгөөгүй байгаа нь Та нарыг бодсондоо биш нийт Монголчуудынхаа эрх ашгийг бодсондоо явуулаагүй харзнаж байгааг анхааруулж байна” гэжээ.

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn


URL:

Нэр: cbd oil Огноо: 22 April 2020

Сэтгэгдэл бичих