Бат-эрдэнэ аварга цагаан сараар барилдах уу

Б.Бат-Эрдэнэ аварга үндэсний бөхөөрөө барилдсангүй нэлээд уджээ. Энэ жилийн цагаан сараар барилдах болов уу гэж түүнийг харах хүмүүс цөөнгүй байгаа юм.

Харин тэрбээр цагаан сараар барилдчихвал “сонгуулийн пр” хийсэн хэрэгт уначих гээд хэцүүдэх тул энэ жил үндэсний бөхийн зодог шуудгаа гаргаж ирэн салхи оруулсан болоод цааш нь хийх сурагтай байна.

Гэхдээ удтал бөхийн дэвжээнээ гараагүй түүнийг бөхийн хорхойтнууд үгүйлсээр л байдаг юм билээ.

Магадгүй улс төрөөс холдсоныхоо дараачаас ганц нэг барилдаж хүч үзэхийг үгүйсгэх аргагүй л юм.


URL:

Сэтгэгдэл бичих