19 настай жолооч автын осол гаргаж дөрвөн хүн гэмтжээ

8022

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.23-27-ны өдрүүдэд нийт 1443 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1192-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -19
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээ-1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 139 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.12.23-ны шөнийн 01:34 цагийн орчимд Сонгино Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд Г /34 н,эрэгтэй/ жолоочтой Toyota Pesso маркийн  автомашин Toyota chaser маркийн автомашин Б /18 н,эрэгтэй/ жолоочтой Hyundai sonata-6 маркийн  автомашинтай мөргөлдөж, жолооч Г /34 н,эрэгтэй/, Б /18н,эрэгтэй/  зорчигч О /41 н, эрэгтэй/,  Б /17 н, эрэгтэй/ нарын 4 хүн гэмтсэн.

2019.12.25-ны өдрийн 19:15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын замд Toyota Prius маркийн Б /19 н, эрэгтэй/ жолоочтой автомашин хашаа мөргөж, зорчигч Н /18 н, эмэгтэй/, Н /18 н, эмэгтэй/,  Э /35 н, эрэгтэй/, Н /18 н, эмэгтэй/ нарын 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 27,2 хувиар өссөн, гэмтсэн хүн 13.0 хувиар, гэмтсэн хүүхэд 33,3 хувиар  тус тус буурсан байна.

Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд цөөнгүй гарч байгаа тул байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулж ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


URL:

Нэр: extibleTeete Огноо: 1 April 2020
Нэр: extibleTeete Огноо: 5 April 2020
Нэр: extibleTeete Огноо: 8 April 2020
Нэр: pharmacy viagra Огноо: 10 July 2020

pharmacy viagra

19 настай жолооч автын осол гаргаж дөрвөн хүн гэмтжээ | Чухлыг онцлов

Нэр: bimatoprost ophthalmic solution coupon Огноо: 12 July 2020

bimatoprost ophthalmic solution coupon

19 настай жолооч автын осол гаргаж дөрвөн хүн гэмтжээ | Чухлыг онцлов

Сэтгэгдэл бичих