Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас баржээ

8089

2019 оны арванхоёдугаар сарын 31-ний өдөр Тээврийн цагдаагийн албанд нийт 353 дуудлага мэдээлэл хүлээн авжээ.

Үүний 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээ байв. Ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хор уршигаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

Иргэд, жолооч та бүхэн зам тээврийн болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж, дүрмээрээ зорчино уу.


URL:

Сэтгэгдэл бичих