Б.Жаргалсайхан: Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан луйварчдын учруулсан хохирлоор тэтгэврийн зээлийг тэглүүл

8130

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид нийт ард иргэдэд хандан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай мэдэгдсэн нь анхаарлын төвд байна. Энэ талаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр ”Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн саналын талаар УИХ-ын гишүүд сүрхий ярьж байна. Ихэд санаа зовон тооцоо судалгаагүй, боломжгүй, поп амлалт гэцгээж байна. Г.Занданшатарын олж ирсэн Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад… Харганы ноос түүгээд гэдэгтэй харьцуулж байх шиг байна. Хятадууд булаалдаад байсан Салхитын мөнгөний ордыг тойрсон үйл явц бол баялгийн эзэн хэн бэ, шударга ёсны төлөөх тэмцэл гэдгээрээ үнэ цэнэтэй, үр өгөөжтэй юм.

Яараад байгаа, гарц хайсан УИХ-ын гишүүдэд хэлэхэд (Хийе гэвэл арга нь олдоно) надад бол тэтгэврийн зээлийг тэглэхэд гарах 800 тэрбум төгрөгийг олох өөр санаа байна. Тухайлбал Хөөн хэлэлцэх хугацаагаар 400 гаруй луйварчид, зальдагчид, авлигачид суллагдах гэж байгаа. Эдгээр луйварчдын улсад учруулсан хохирол 12 их наяд. Тэр хуулийг цуцлаад хохирол төлүүлээд тэтгэврийнхээ зээлийг чөлөөлж болно. 1990 оны дундуур банкны өр барагдуулагчид гэж байлаа. Маш сайн ажилладаг байсан юм шүү. Тийм баг бүрдүүлмээр байгаа юм. За ер нь АТГ-ынхан тэтгэврийн зээл тэглэх ажлыг хариуцаг…” гэжээ.


URL:

Нэр: Sharron Eudy Огноо: 13 January 2020

Just checking in… and I decided to post because late last week I noticed a webpage talking about something virtually the same.The synchronicity wasfascinating I admit.

https://skippyzeegorsh.com

Нэр: LeonardHom Огноо: 20 January 2020

I delight in the content on your website. Much thanks!

http://espace2pub.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.