Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд гүн донтжээ

Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв, Архидалт, мансуурлын эсрэг ассоциаци, “Эрүүл идэвхтэй амьдрал” клубээс “Хор хөнөөлийг бууруулах нь” сэдвээр Монгол ньюс мэдээллийн төвд яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Тэдний мэдээллээр монголчуудын  41.2 хувь нь архинаас хамааралтай байдаг бол  эрэгтэйчүүдийн  22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд гүн донтсон байдаг гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс гадна нийгмийн тэргүүлэх хэсэг болох сэхээтнүүүд архинаас хамааралтай болсон учраас баталж байгаа хууль, журмууд нь бохир гарч байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, баталсан хууль нь  хууль өвчилсөн, хортой хууль гарч байна гэлээ.

Нийгмийн үйлчилгээний ажилчин зөгий ховордож, халаас зузаан залхуу зөгий олон болсон нь үүний илрэл болоод байна гэв. Тиймээс дээрх газрууд гурван чиглэлээр ажил зохион байгуулахаар болжээ. Архины хор хөнөөлийн талаар санал санаачилга гаргаж иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн юм. Мөн сүүлийн үед мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс химийн бодисын нөлөөнд орсон иргэдийг нийгэмшүүлэх ажлыг хийхээр болжээ.

Э.Зул


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих