Ядаргааны 7 шалтгаан ба түүнийг даван туулах арга

8148

1. Бид амралтын өдрүүдээр ажлын өдрүүдээс илүү их унтаж илүү их шөнө оройтдог. Энэ нь биднийг амрааж байгаа биш харин ч ажлын 5 хоногт тогтоосон дэглэмээ шууд эвдэж орхидог байна. Тиймээс амралтын өдрөөр яг л ажлын өдөртэй адил цагт босож унтаж байгаарай.

2. Хүчтэй дасгал хийх нь богино хугацаатай ядаргаа үүсгэдэг бол дасгал хийхгүй байх нь урт хугацааны ядаргаа үүсгэдэг байна. Дасгал нь допамин норэфинефрин серотонин ялгаруулалтыг нэмэгдүүлж сэтгэл санаа сайхан болгодог. Сэтгэл санаа ямар байх нь хэдхэн химийн бодисоос шалтгаалдаг өрөвдмөөр амьтад шүү дээ бид чинь. Мөн дасгал нь ядаргааны бодис ялгаруулдаг өөхний эсийг багасгана.

3. Тасралтгүй байр байшин дотор байх нь сэтгэл санааг гутралд оруулж ядаргаанд хүргэдэг. SAD буюу seasonal affective disorder монголоор улирлын шалтгаантай эмгэг нь нарны гэрлийн дутагдлаас үүсэх ба мелатонин серотонины ялгаруулалтыг багасгаснаар нойргүйдэл болон ядаргаанд хүргэдэг. Хүйтэн утаатай ч байсан өдөрт заавал гадаа гар, өдрийн хоолоо идээд хэсэг гадаа зогс. Амралтын өдрөөр салхинд гар.

4. Тарган байх нь өдөр тутмын ажлаа хийхэд илүү хүч гаргадаг учраас ядаргаа бий болгодог байна. Манайхны “яасан туранхай юм бэ? Ядаргаанд орлоо шдээ” гэдэг чинь эсэргээрэй юм байна шүү. Зүй нь “яасан тарган юм бэ? Ядаргаанд орлоо ш дээ. Гэж ярих ёстой юм байна. Мөн таргалалт нь Obstructive sleep apnoea буюу шөнө хурхирах нөхцөлд хүргэдэг. Энэ нь шөнө байнга сэрж, өдөр байнга ядрах байдалд хүргэдэг. Бялуу жигнэмэг гэх мэт гурилан бүтээгдэхүүн ядаргаа үүсгэдэг гэсэн байна. Учир нь хурдан шатаж дуусдаг энерги бий болгодог гэнэ.

5. Кофе болон алкохол мөн ядаргаа үүсгэдэг юм байна.

Учир нь кофегоо уухгүй л бол ядарсан мэдрэмжнээсээ салахгүй, тиймээс үргэлжүүлэн уусаар л байдаг юм байна. За мэдээж алкохолын талаар бичээд ч хэрэггүй биз дээ. Зөвлөгөө нь 7 хоног кофе уухгүй тэсээрэй гэсэн байна шүү.

6. ОЛон төрлийн эм ядаргаа үүсгэдэг юм байна. Гормоны бэлдмэл, ихэнх жортой эмүүд, холестерин бууруулагч, харшлын эм байнга ядаргаа бий болгоно.

7. Депресс болон санаа зоволт нь ядаргаанд хүргэдэг нь ойлгомжтой. Ухаан зарцуулсан олон таск бүхий ажил хийдэг хүмүүс ядаргаанд өртөх нь элбэг байна.Тиймээс депресст орж буй эсэхээ байнга хянаж байгаарай.НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ! НИЙТ НЬ НЭГНИЙХЭЭ ТӨЛӨӨ БАЙЖ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ


URL:

Сэтгэгдэл бичих