Эрүүлжүүлэгдсэн 98.329 иргэний 85 хувь нь ажилгүйчүүд

1535015599_712-1535011168705191afe197ba61e1d5a521ff949abc_1200Согтууруулах ундааны нэг хүнд ноогдох хэмжээгээрээ Млнгол Улс дэлхийд дээгүүрт жагсдаг.  Ингэж олон жил ярьсаар ирсэн ч  согтууруулах ундааны хэрэглээ багасаагүйг эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо өссөнөөс харж болно. болно.

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн зөрчил гаргасан 98329 иргэнийг эрүүлжүүлсэн бөгөөд үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 22298 буюу 29.3 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 7836 нь эмэгтэй, 247 нь 18 хүртэлх насны хүүхэд байсан бол 83615 буюу 85 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн байна. Эрүүлжүүлэгдсэн хүний 70880 буюу 72 хувь нь Улаанбаатар хотод, 27449 буюу 27.9 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгджээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоох зорилгоор ахуйн хүрээнд болон гудамж, талбайд биеэ зүй бусаар авч явдаг, гэртээ хүчирхийлэл үйлддэг, согтуурсан, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий хүнийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулснаар улсын хэмжээнд бүртгэгдсэн эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсөж, гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

Мөн сүүлийн таван жилд нийт эрүүлжүүлэгдсэн хүний 90.493 буюу 92 хувь нь эрэгтэй, 7836 буюу 8 хувь нь эмэгтэй, 247 буюу 0.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих