Европ хөлдөж байна

Европт цаг агаар цочир хүйтэрч байгаагаас болоод 200 гаруй хүн осгож амиа алдаад байгаа аж. Европын бүх орныг хамарч байгаа цас мөсөнд хучигдсан байдал, цочир хүйтрэл ойрын хугацаанд үргэлжилсээр байх бололтой.

Европын доройтож буй эдийн засагт ч энэхүү хүйтрэл улам нэрмээс болж байна. Нисэх буудлууд хаалгаа барьж нислэгээ цуцлаж байна.

Хүйтнээс болж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, зарим орнуудад төрийн байгууллагууд ч багасгасан хүч, хугацаагаар ажиллахаас аргагүй байдалд ороод буй гэнэ.

Укрианд л гэхэд өчигдрийн мэдээгээр осгож амиа алдсан иргэдийн тоо 122 байсан бол өнөө өглөөний мэдээгээр 131 болж өсөн, 1800 орчим иргэд эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.

Харин Польшид өнгөрсөн шөнө найман хүн осгож амиа алдсан тухай мэдээлэл гарч байна. Байдал энэ хэвээрээ хоёр долоо хоногийн туршид үргэлжлэх төлөвтэй тухай цаг уурчид анхааруулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих