Сайд дарга хийж байсан хүмүүс 5 сая хүртэлх тэтгэвэр тогтоолгосон

8259

Монгол Улсын хэмжээнд нийт 421.1 мян ахмадууд тэтгэвэр авдаг ба дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг. 421.1 мян ахмадын 53.8 хувь нь 270-370.0 мян төгрөгийн тэтгэвэр авдаг юм байна. 2019.12.31-ны байдлаар тэтгэвэр авагчдын 54.5% буюу 229.4 мян ахмад 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй юм байна. Үлдэх 191.7 мян ахмад зээлгүй буюу зээлээ оноос өмнө төлж дуусгаад байжээ.

Сая тэтгэвэр тэглэх хуулийн төслөөр зээлтэй 229.4 мян ахмадын өрийг тэглэж, зээлгүй буюу зээлээ төлж дуусгасан 191.7 мян ахмадуудыг орхилоо. Хэрвээ энэ хувилбараар тэтгэврийн зээлтэй хүний зээлийг тэглэж улс төлвөл дөнгөж сая дарга нарын өөрсдийнх нь батласан Үндсэн хуулийн тэгш, хүртээмжтэй, хүн бүр байгалийн баялгаас хувь хүртэх тухай заалтыг шууд зөрчиж Үндсэн хуулийн цэц дээр унах нөхцөл бүрдэх юм.

Ингэхэд манай улсад өр ширгүй хүн бий бил үү. Дараагийн ээлжинд өрийн дарамтанд дарамтлуулсан хэн нэгэн, хэсэг бүлэг мөн адил шаардлага тавих нь тодорхой. Тийм тохиолдолд яах уу. Ядаж хэдэн ахмадуудаа ялгаварлалгүй тэгш олгочих байсан юм даа.

Сайд дарга хийж байсан, маш өндөр цалинтай ажил хийж байсан хүмүүс бараг 5 сая хүртэл тэтгэвэр тогтоолгосон. Тэгэхээр өндөр тэтгэвэртэй амьжиргааны түвшин дээгүүр их зээл авсан хүмүүс шууд хожиж, бага тэтгэвэр авдаг өдөр хоногийг арай ядан өнгөрөөдөг ахмадууд, эсвэл зээлээ арай ядан төлж дуусгасан, бага тэтгэвэртэй ч санхүүгийн сахилга бат сайтай яаж ийгээд турж үхэлгүй өдөр хоногийг барж байгаа хэдэн ахмадууд нь шоввдорлогдож байгаа дүр зураг харагдах юм. Бага тэтгэвэр авдаг хүнд тэтгэвэрт нь тааруулж бага зээл өгч дээр нь банк хүүгээ шууд суутгаж авсан, эсвэл ядарсан хөгшчүүлд батлан даагч олддоггүй шалтгаанаар зээлгүй гэгдээд байгаа ахмадууд бага зээлтэй эсвэл зээлгүй байгаад байгаа юм. Энэ төрийн өндөрлөг, сайд дарга нар нь маниасаа дээр сэтгэдэг улсууд баймаар санагдах юм. Гэтэл тэд ард иргэдээ талцуулж шоовдорлочоод их ажил хийсэн дүр эсгээд байж байх юм.

Уг нь үнэхээр тэгш хүртээмжтэй байлгах гэсэн юм бол Салхитын ордоос олох 1.1 их наяд төгрөгөө бүх ахмад наснууддаа тэгш хуваарилж өрийг нь дарах хэрэгтэй. Их тэтгэвэртэйд нь нэмэр болог, бага тэтгэвэртэй нь өрөө дараад илүү гарсанаар ядаж нүд аних хүртэл амьдралын баталгаагаа хангаг


URL:

Сэтгэгдэл бичих