Чойбалсан хотод сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаалаа

8618963040_314f169646_bДорнод аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.1 хувийг эзэлж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн төвд сургууль, цэцэрлэгийг түр хаалаа


URL:

Сэтгэгдэл бичих