Иран АНУ-д цохилт өгнө гэж сүрдүүллээ

2_bАмерикийн цэргийн баазад Иран өнгөрсөн шөнө пуужингаар цохилт өгсөн талаар бид мэдээлсэн.

Вашингтон үүний хариуг өгөхөөр шийдвэл АНУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгнө гэж Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус сүрдүүллээ.

Энэхүү корпус нь Ираны зэвсэгт хүчний тусгай хэсэг бөгөөд командлагч генерал Сулеймани нэгдүгээр сарын гуравны өдөр Америкийн агаарын цохилтын улмаас амиа алдсаны дараа тус корпус генералынхаа өшөөг авна гэж мэдэгдэж байв. Мөн өнгөрсөн шөнийн цохилтыг өшөө авах ажиллагааны эхлэл хэмээн мэдэгдсэн юм.

Г.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих