Олон нийтийн итгэлийг хамгийн их алдсан улстөрчийг нэрлэх САНАЛ АСУУЛГА эхэллээ

updown-foto-780x405

Updown.mn сайт сонгогчдийн итгэлийн хамгийн их алдсан улстөрчийг нэрлэх олон нийтийн санал асуулгыг өрнүүлж байна. Санал асуулгыг иргэд, олон нийтийн дэмжлэгийг авч УИХ-д сонгогдсон болон нэр дэвшихээр төлөвлөж буй улстөрчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, амлалтыг сануулах нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн болно.

Санал асуулгаар хэн нэгнийг буруутган, хэн нэгнийг зөвтгөн дэмжих гэсэнгүй. Зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө улстөрчдөд өгсөн иргэд, сонгогчдын үнэлгээг цуглуулах, олон нийтэд сонгуулийн үйл явцын тухай үнэн, бодит мэдээллийг хүргэхэд чиглэж байгаа болно.

Хугацаа: 2020 оны 1 улирлыг дуустал явагдана.

Нээлттэй, ил тод явагдаж байгаа санал асуулгын дүнг үндэслэн Олон нийтийн итгэлийг алдсан 9 улстөрчийг 10 хоног тутам мэдээлнэ.

Зөвлөмж:

  1. Санал асуулгыг sanal.updown.mn дэд сайтаар явуулж байна.
  2. Санал асуулгад жагссан улстөрчдийн нэр дээр дараад тухайн улстөрчийн товч танилцуулга, нэмэлт мэдээлэл болон Хөрөнгө орлогын мэдүүлгийг харна уу.
  3. Онлайн санал асуулга явуулахад баримталдаг олон улсын жишигийн дагуу нэг улстөрчид нэг IP хаягаас 1 цагт 1 удаа санал өгөх боломжтой.
  4. Улстөрчдийн мэдээллийн дор сэтгэгдэл үлдээж болно.

Сэтгэгдэл үлдээхэд анхаарах зүйл:

  1. Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэн, нийтийн мэдээллийн хэрэгсэлд зохимжгүй, этгээд болон доромжилсон үг хэллэгтэй сэтгэгдэл, худал мэдээлэл бичихгүй байх,
  2. Дээрх өнгө аясыг агуулсан сэтгэгдэл Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн дагуу зөрчилд тооцогдохыг анхаарна уу.
  3. Тиймээс үгийн сонголт, мэдээ мэдээллийн бодит байдлыг сайтар нягтлана уу.
  4. Санамжийг зөрчсөн тохиолдолд тухайн IP хаягын сэтгэгдлийг хязгаарлана.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.