Иранд осолдсон Украйны онгоцны 180 зорчигч бүгд амь үрэгджээ

217b8b43262f48f48145d678b03e06fbИраны нийслэл Тегеран дахь “Имам Хомейни” нисэх буудлын ойролцоо өнөөдөр “Боинг 737” маркийн онгоц унаж осолдсон талаар мэдээлсэн билээ. Тус онгоцонд нийтдээ 180 зорчигч суусан бөгөөд Украйны агаарын тээврийн компаний эзэмшлийн онгоц байжээ.

Ираны хэвлэлүүд уг ослын талаар техникийн гэмтлээс шалтгаалсан осол байж болзошгүй хэмээн мэдээлж байна. Осол болсон газар Ираны аврагчид очиж ажиллаж байгаа бөгөөд ганц ч хүн амьд үлдээгүй ажээ. Украины олон улсын агаарын тээврийн “Боинг 737” маркийн онгоц “Имам Хомейни” нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт хөөрсөн ба нэг цагийн дараа радараас алга болсон аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих