Бурхан гуйсан ч өгөхгүй нутаг…

8305

Энэ миний Монголын газар шороог
Эзэнгүй юм шиг яаж бодож чадав
Эзэнт гүрнийг бий болгохдоо
Эцэг өвгөдийн цус урсаагүй гэж санаа юу
Алга дарам газарт нь ч тэдний минь
Асгарах цус шингэж амьсгал нь ууссан
Алдах эрхгүй ариун эрдэнэ байдаг юм
Амьнаас илүү амь байдаг тэр бол Эх орон
Эрх дархтай болгон эдлэх ёстой эд биш ээ
Энэ нутгийг яах гэж үлдээсэнийг сана
Эх орон чинь биш болхоор зараад бна уу
Эцэг өвгөдий чинь цус шингээгүй болхоор хамаагүй юу
Бурханаас хүртэл харамлаж ирсэн дээдсийн
Булиглах зүрх юуны төлөө зогсоо бол
Бусдын хоол бэлдэж төдийгөөс өдий хүртэл
Буруутан танд бэлдээгүй байх шүү боль
Хэрэгтэй бол чи өөрийгөө зар сүнсээ ч
Хэрхэвч чамд Монголыг зарах эрх байхгүй
Хэдэн халтар цаасны төлөө яах гэж
Хэдэн зууны түүхийг арилгах гээд байнааа
Яс цусанд чинь Монгол байхгүй болохоор
Яаж ч болно гэж бодоо юу зайл чи Монголоос
Ядарч болноо бид нутгаа хайрлах сэтгэл бий
Ямбалж болноо томчууд Эх орноо бодооч
Агуу Монголын төлөө өвгөдийн минь
Асгарсан цус багадаагүй шүү дуусаачгүй
Ахиад асгах цус алдах амь үлдсэнг сана
Ард түмэн байгааг ч бүү март…

Ч.Цогтоо


URL:

Сэтгэгдэл бичих